Prologue

Тэгэхээр бид Дэкү буюу Тодараки Мидорияаг баатрын анхны замналаа эхлэхдээ тэрээр ‘Би нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр бусдыг аврахыг хүсч байна‘ гэж хэлдэг. Харин сүүлчийн бүлэг эхэлснээр, шоу цааш үргэлжлэхийн хэрээр Дэкү бага багаар инээмсэглэлээ алдаж байгааг харж болно. 2023 онд Boku no hero academia-ын 18-р анги дээр төгсгөлийн бүлэг албан ёсоор эхэлж буйг зарлаж байна. Мэдээж 6-р бүлэг дээр бүх ангиа гаргаад дуусгачихгүй байх. Хэрвээ та Attack on Titan үзэж байсан бол тэд бараг төгсгөлийн бүлэг нэртэйгээр part 3 хүртэл явсан. Удахгүй final season final edition нэртэйгээр гарна гэж байна LOL. Тэгэхээр season 7 гарах нь цаг хугацааны асуудал юм. Part 1, 2, 3 гэж завхрахгүй байх гэж найдъя.

Түүний зорилго
Дэкү баатрын академиа орхиж явж буй энэ хэсэг бараг л Сасүкэ хүчтэй болохын тулд Навчит тосгоныг орхиж явдагтай бараг л ижилхэн. Энэхүү Reference Attack on Titan дээр гарах ба Eren-нг санагдуулж байгаа биз дээ. Гэхдээ хамгийн гол ялгаа бол Дэкү бол баатар тэрээр хүчтэй болж навчит тосгоныг устгах эсвэл зөвхөн Элдиан овгоо аврахын тулд бусад үндэстнийг устгах гэсэн зорилго байхгүй. Түүний зорилго бол 150 жилийн түүхтэй хамгийн аюултай хорон санаатныг зогсоох мөн үүнийхээ хажуугаар хүн төрөлхтнийг аврах юм. Yoyo харин энэ бол миний амьдралдаа сонссон хамгийн messed up зорилго байна.

Учир нь 6-р бүлгийн part 1 ийн төгсгөл дээр ганц дайсныг зогсоохын тулд хэр их золиос гарсныг мартаагүй бол түүний зорилгод тусалчхаар нэг ч олигтой баатар байхгүйг анзаар ч болно. Иймд Мидорияа найзуудаа хамгаалахын тулд баатрын сургуулийг орхиж байгаа юм. Мөн нэг нь нийтийн төлөөг өөр хүнд дамжуулах боломжгүйг мэдсэн учир энэ бол хамгийн зөв сонголт юм. Миний хувьд сургуулиа хаясан нь ч болсийн угаасаа аль хэдийн хэд хэдэн pro баатруудыг гүйцсэн тэгээд 4 дэхь хүчээ нээцэн юм чинь өөр сураад байх юм байгаа юм уу?
Харьцуулалт:
Та нар бүгд Batman-ийг мэдэх байх. Гэр бүлийн асуудалтай хүү өдөр нь хамгийн баян нэгэн шөнө нь шударга ёсыг сахиулагч харанхуйн баатар бол Batman юм. Түүний эцэг эх үхэх үед тэрээр харуусал хилэндээ автан одоогийн бидний мэдэх Batman төрсөн байдаг. Түүний мөрддөг гол код бол дайсан хэчнээн ч хохирол учруулсан байлаа хэнийг ч алахгүй байх ёстой гэдэг зарчим бий. Ингэснээр тэрээр өөрийгөө тэдэнтэй адил болохгүй гэдэгт бүрэн итгэдэг. Мөн сүйрлийн хэмжээний гамшиг болбол хохирлыг хамгийн бага байлгаж самуун үүсгэж буй нөхдүүдийг буулгаж авах юм. Харин Deku-гийн хувьд хэдийгээр эцгийгээ хараагүй ч халуун ээжийн хайранд сайн хүн болон хүмүүжсэн байдаг.
All might буюу агуу хүчтэн-г шүтэж эхэлсэн тэр үеэс түүний баатрын замнал эхэлсэн байдаг. Одоогийн Deku мөн л хохирлыг хамгийн бага байлгаж эсрэг дүрүүдийг буулгаж авах гэсэн тактиктай байгаа. Мөн нэмж хэлэхэд тэрээр одоогоор хэнийг ч алаагүй байгаа бөгөөд бүр хамгийн том villian Shigiraki-г алахгүй бүр аврах арга замыг эрэлхийлж эхэлдэг. Үүнээс харахад тэр хоёр их төстэй байна. Гэхдээ тэдэнд хэд хэдэн ялгаа бий. Мидорияа-гийн ээж үхээгүй байгаа мөн Мидорияа багаар ажилладаг болохоор ганцаараа ажилладаг харанхуйн баатар Batman нээс бага зэрэг зөрнө. Хэрэв түүний ээж байхгүй, мөн тэрээр бүх хүчээ нээгээд ONE FOR ALL аа 100% дээр ашиглаад сурчихвал тэрээр нөхдөдөө найдах шаардлагагүй болно гэсэн үг. (Миний бодлоор ийм үйл явдал бараг л болохгүй байх энэ чинь seinen төрлийн анимэ шүү дээ.)
Дүгнэлт

Үнэнийг хэлэхэд мангаг нь уншаагүй болохоор удахгүй тийм болно гээд spoil-дож чадахгүй. Гэхдээ season 6 part 2 ийн trailer-аас Deku-г ганцаараа явж байгаагаас үзэхэд магадгүй удахгүй бид арай ертөнц харах байх. Жишээ нь season 4 дээр A анги B ангитай өрсөлдөж байсан. Энэ бол магадгүй хамгийн гэгээлэг бас уйтгартай Арк байсанг үзэгчид бараг гадарлаж байгаа биз. Учир нь энэ бүлэг бол A ангийн нэгдлийг харуулж дүрийн хөгжүүлэлт хийх шаардлагатай байсан тул сүүлд нь бид Эндавор гэр бүлтэйгээ бага багаар дотно болж байгаагаар дуусахыг харсан. Харин Season 6 буюу төгсгөлийн бүлэг эхлэхэд бид хэн нь гол дүр вэ гэдгийг эргэн санана. Энэ бол уйланхай хүү ногоон үст Мидоряа юм. Part 1 хорон санаатнууд ялж дууссанаар баатрууд нэр хүндээ алдаж үймээн самуун газар авж эхэлж байгаагаар төгсдөг. Энэ бол шууд утгаараа Marvel-аас Dc ертөнц руу орж буй тай адил. Иймд бид удахгүй дахиж нүүрэндээ инээмсэглэл тодруулан авардаг баатар Мидоряаг биш, зүгээр л өөрийн кодоо дагадаг batman болон хувирсан Deku-г харж магадгүй юм.

2cnr3m
https://shorturl.fm/1SGGN
https://shorturl.fm/RMf2A