
Уг тоглоомыг iOS болон Android төхөөрөмж, мөн DMM Game Player платформоор дамжуулан компьютер дээр энэ өвөл эхлүүлэхээр ( DMM GAMES ) Компани төлөвлөжээ. Уг “Heroic RPG” тоглоомыг та гар утсан дээрээ appstore болон playstore-оос худалдан авахгүйгээр үнэ төлбөргүй тоглох боломжтой.
[BLUE REFLECTION SUN/San] Тоглоомын танилцуулга PV
ТҮҮХ

Энэхүү тоглоомын түүх нь жил хагасын өмнө дэлхийн агаар мандлаас унаж эхэлсэн “хачирхалтай үнс”-ний эргэн тойронд өрнөх бөгөөд хүмүүсийн олж мэдсэнээр тус “үнс” нь хүний биед нэвтэрч орохоороо үхлийн хортой төрлийн бодис болдог болохыг илрүүлдэг байна.
Gust’s Blue Reflection: Second Light (Blue Reflection Tie in Japan) тоглоомыг 2021 оны 11-р сард PlayStation 4, Nintendo Switch, мөн PC-нд зориулан Steam-ээр дамжуулан баруунд нээлтээ хийсэн ба Gust тоглоомоо 2021 оны 10-р сард Японд PS4 болон Switch-д зориулан гаргажээ.


Анхны тоглоом нь 2017 оны 9-р сард Хойд Америк, Европт Steam-ээр дамжуулан PS4 болон PC-д зориулагдсан. Тоглоом 2017 оны 3-р сард Японд PS4 болон PlayStation Vita-д зориулагдсан.

https://shorturl.fm/Vkugf
https://shorturl.fm/n4eBg