Уг Анимэ нь мөн саяхан ч бас 4-р ангиа 11-р сарын 24-өөс -> 12-р сарын 15 хүртэл хойшлуулсан байна.

КанКоллэ анимэйшиний 2-р анги болох KanColle: Itsuka Ano Umi de (Kan Colle 2-р бүлэг: Далайд уулзацгаая) киноны албан ёсны вэбсайтаас баасан гарагт тус анимын 6-р ангийг 1-р сарын 19 хүртэл хойшлогдсоныг зарлажээ. Энэхүү мэдэгдэлд яагаад 6-р ангиа хойшлуулах болсон талаар огт мэдээлээгүй байна.
Мөн өмнө нь ч гэсэн уг анимын дөрөв дэх ангийг 11-р сарын 24-нөөс 12-р сарын 15 хүртэл “Анимэйшин бүтээлтийн асуудалтай нөхцөл байдлын улмаас” хойшлуулсан байдаг байна. ( Тав дахь анги нь пүрэв гарагт цацагдсан. )


Уг анимэ нь найман ангитай (11-13 ангитай ердийн нэг ангитай телевизийн анимэ биш) ба цөөн ангитай илүү авсаархан түүхийг өгүүлэх замаар анимэйшиний чанарыг нэмэгдүүлэхийг тусгайлан зорьсон.

Тус анимийн дуу оруулалтанд Саки Фүжита, Юүми Танабэ, Аяа Сүзаки, Юүи Хори, Иори Номизү, Юүи Огүра, Риса Танэда, Козүэ Хаясака, Вакана Миякава, Мана Комацү, Аяана Такетацү, Юүки Яамада, Нао Тояама нар багтжээ.

Тус анимэ нь 2013 онд нээлтээ хийсэн вэб хөтчийн тоглоомоос сэдэвлэгдсэн бөгөөд тус тоглоом-д хүн төрөлхтөн далай тэнгис дэхь хяналтаа алдаж ‘Далайг аймшиггүйгээр эзэгнэсэн агуу аюул заналхийлэл болох Abyssal флотын ертөнцөд өрнөдөг байна.


Энэхүү аюулыг зогсоож чадах цорын ганц хүмүүс бол Кан-Мүсү (Флотын охид) бөгөөд тусгай чадвартай өнгөрсөн үеийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцны сүнслэг хүчийг эзэмшсэн охид юм.


Анхны 12 ангитай телевизийн анимэ цуврал 2015 оны 1-р сард нээлтээ хийсэн бөгөөд Crunchyroll тус цувралыг Японд цацаж байхад нь шууд дамжуулж байсан байсан ба Funimation уг цувралыг 2017 оны 6-р сард англи хадмал орчуулгатай DVD болон Blu-ray диск дээр гаргасан байна.

Kantai Collection -KanColle-ын бүрэн хэмжээний кино 2016 оны 11-р сард Японд нээлтээ хийсэн бөгөөд 2017 оны 3-р сар гэхэд 560 сая иен буюу (5 сая орчим ам доллар) олсон байна.
Hey, 22jllogin is where it all starts. You have to start here to get anywhere else. The login process is pretty easy. Try logging in here: 22jllogin
Hey guys, tried my luck at boss77casino the other day. They have a good selection of games, definitely something for everyone. Maybe you’ll hit the jackpot I didn’t! Check them out using : boss77casino
Alright listen up! These guys 55win giving out a bonus with 55k. Hey not bad at all, I would take that chance! It can’t hurt to use a freebie, can it? Check them out ASAP: 55win nhận 55k