0
Please нэвтрэхэсвэлбүртгүүлэх to do it.
<strong>ASHINA</strong>
ASHINA

Нэгэнт л би энэ шинэ сайтын бүрэн эрхийг атгасан цорын ганц нийтлэл оруулагч учраас өөрийнхөө дуртай Vtuber-үүдээсээ та бүхэнд танилцуулъя гэж бодлоо.
Oh boy… ( Хэхэхэ )

Юун түрүүнд миний мэдэх цөөхөн дагагчтай дажгүй видео контент хийдэг жижигхэн Vtuber-үүдээс сонирхуулъя.

Тэгэхээр цаана чинь 10000 гаруй өөрсдийгөө Vtuber гэж зарладаг гарууд байгаа миний мэдэхээр лав би тэднээс 180-аад гаруй чадварлаг Vtuber-ыг нь мэдэх юм байна.

Дээрх 4-н Vtuber бол миний Youtube feedback-т хамгийн их харагддаг давжаа Vtuber-үүд.

Үнэнийг хэлэхэд би бусад vtuber-үүд шиг улайртлаа эдгээр Vtuber-үүдэд дуртай биш ч хааяа нэг үзэхэд сайхан байдаг.

ШОНДО

Kawaii Shondo!

Эд нараас Shondo миний хамгийн дуртай нь!

Mari Yume

Тэгэхээр Mari Yume бол Их авъяастай Vtuber!

Түүний контент юу гэмээр ч юм дээ гэрэлтүүлэг ихтэй нүдэнд дулаахан өнгөний зохицлыг агуулсан гэмээр. Өөрийгөө сурталчлах хэт дуртай, энэ нь түүний сул тал юм болов уу даа.

Тэрээр хоёр талтай.

  • ЯГААН МАРИ болон
  • ЦЭНХЭР МАРИ гэх 2 тал…

Надад эхэндээ ягаан Мари тал нь таалагддаг байсан ч сүүлийн үед цэнхэр тал нь илүү таалагдаад байгаа. Ер нь эцсийн эцэст нэг л хүн л дээ, гэхдээ яагаад ч юм хоёр өөр зан авир гаргаж жүжиглээд байдаг юм. Үнэхээр авъяастай 🙌 хааяа даа нэг хачин болчихдог талтай тэрнээс бусдаар бол ухаалаг Vtuber.

VTUBER MODEL ХИЙЛТ

Ерөнхийдөө Vtuber-үүд нь нэг бол 2D Эсвэл 3D гэсэн 2 ангилалтай хуваагддаг.

Би 3D Model-оор нь явсан л таа яагаад ч юм амархан санагдсан болохоор.

Одоо санахад 3D Model хийх тал дээр бол ( The Virtual Reality Show ) гэх Vr chat тайлбарладаг Youtuber-ээс анхан шатны мэдлэгээ сурч авч байсан юм байна.

Үлдсэнийг нь өөрөө л хийж сурсан даа.

Би 6-н сарын өмнө хийсэн хуучин model-аа засаж шинэчлээд 5-н төрлийн шинэ нүүрний хувирал “Unity” ашиглан нэмж өгсөн. Бас бага зэргийн сахал нэмсэн. ( Учир нь би хөгширч байгаа болохоор LOL )

ЦАРАЙНЫ ХУВИРЛЫН ХУВЬД БИ ЭНЭ БИЧЛЭГИЙГ АШИГЛАСАН

ХУВЦАС БОЛОН БУСАД ЭД ЗҮЙЛСИЙГ IMPORT ХИЙЖ НЭМЭХ

Хувцас энэ тэрийг бол би BOOTH.PM-нээс авж тэндээсээ Model-оо бага сага сайжруулсан бусдыг нь бол бүгдийг нь гараараа зурж хийсэн дээ. Хэдий зургийн авьяасгүй, туршлагагүй хүн байсан ч гэсэн 3 дагч сайтаас Model худалдаж авахгүйгээр эхнээс нь өөрсдөө хийгээд явсан нь илүү хөгжилтэй байх болов уу.

Юмыг дуурайдаг байснаас хийдэг байсан нь хамаагүй дээр.

ЯМАРТАЙ Ч…

Миний Төмсөн PC иймэрдүү сүүлийн үеийн өндөр хүчин чадал шаарддаг зүйлсийг ачаалахад дэндүү хуучин болохоор гацалт өгөөд одоогийн байдлаар нэг их олигтой Gameplay, record хийх бололцоо алга. Магадгүй ирээдүйд 2, 3-н жилийн дараад л болох байх. Vtuber хобби бол өөрөө их үнэтэй хобби л доо, Монголын нөхцөлд бүр ч үнэтэй болчхож байгаа юм. Миний харснаар бол гар утасны Vtuber-үүд Монголд 2, 3 харагдсан.

Pc game тоглодог дээр нэг Pubg тоглодог ‘элбэнх’ нөхөр байсан санагдаж байна. Үнэнийг хэлэхэд манай Монгол улсад ийм үнэтэй хоббиг дагаад Vtuber болчих дажгүй Pc-тэй сонирхолтой хүмүүс их цөөхөн байгаа байх. Эдийн засгийн байдал бага зэрэг нөлөөлж байгаа болохоор өндөр хүчин чадалтай суурин Pc-тэй хүмүүс 1000 хавьцаа л байгаа байх..

Нэг хэсэг Youtube дээрх хүн болгон Vtuber болох сонирхолтой байсан ( би тэдний нэг нь байсны хувьд хэлэх нь зүйтэй байх ) яг л галзуурчихсан юм шиг Алдартай томоохон Youtuber болох Pewdiepie хүртэл нэг хэсэг Vtuber model хийгээд Stream хийсэн нь энүүхэнд. Ер нь Covid-ын үед бүгдэд нь энтертаймент зүйл үнэхээр хэрэгтэй байсан, тэрийг нь Vtuber-үүд гэх шинэ дэлгэцийн виртуал дүрүүд гарч ирж нөхсөн дөө. 2022 он гараад арай л тогтворжсон байдалтай болсон.

Тухайн үеийн Youtube-ын санал болгож буй видео-нууд их л ‘Cringe’ санагддаг байсан шүү.

ЭЦЭСТ НЬ ГЭХЭД ТРЕНДЭЭС НЭЛЭЭД ХОЦОРСОН Ч ГЭСЭН ӨӨРИЙНХӨӨ ВИРТУАЛ ДҮҮРЭЭ ЯАХАВ БҮТЭЭЧИХЛЭЭ. ИХ СОНИРХОЛТОЙ АМРАЛТЫН 2 ХОНОГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ. АЛСЫН ИРЭЭДҮЙД ТУСДАА ГАРАХ ТЭР НЭГ ӨДӨР БИ ЭНЭ ДҮРЭЭ АШИГЛААД STREAM ХИЙХ ЦАГ ИРЭХ Л БАЙХ.

БАЙЖ БОЛОХ Л ЮМ, ХЭН МЭДЛЭЭ…

KanColle анимын 2-р бүлгийн 6-р анги нь 1-р сарын 19 хүртэл хойшлогдлоо
Телевизийн анимэ "Kizuna no Allele" PV 1-р бүлэг / 2023 онд гарна!

Нийтлэгчийн сонголт

Reactions

3
5
0
0
0
3
Already reacted for this post.

Reactions

3
5
3

Хэнд ч таалагдаагүй ээ ?

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

GIF

  1. I have tried a bunch of betting sites before but this one finally clicked for me. The payment options are super flexible and I never worry about hidden fees. Customer service is always ready to help with a warm and patient approach. I will keep coming back because I truly feel valued as a player here. surya88login