1
Please нэвтрэхэсвэлбүртгүүлэх to do it.
<strong>Keller</strong>
Keller


Hello! Keller байна.
Энэ сайтын 2-дохь нийтлэл оруулагч.

ONE PUNCH MAN БУЮУ САЙТАМА

One punch man-ны гол дүр болох Сайтама яагаад нэг цохидог вэ? Энэхүү асуултанд хариулахын тулд бид эхлээд түүний чадварын нууцыг олж мэдэх шаардлагатай болно. Мэдээж үүний хариултыг зөвхөн зохиолч Юүсүкэ Мүрата л мэдэж байгаа. Иймд өөрийн хувийн таамаглал дээр суурилан түүний хүчний нууцыг задлах гэж үзье.

Арын түүх

Ихэнх үзэгчид Женос шиг л их эргэлздэг л дээ. Учир нь Сайтама Женос-д өөрийн хүчний нууцаа ярихдаа өдөр бүр 100 суниаж,

100 удаа хагас суулт хийж,

100-н гэдэсний таталт хийн

10 км гүйсний дараа

ердөө 1 ширхэг гадил иддэг байснаа хэлдэг.

Энэ бол мэдээж зохиолч бидний анхаарлыг Сайтама-гийн хүчнээс өөр зүйл рүү хандуулах гэсэн хэрэг юм.

Үнэнийг хэлэхэд Сайтама-гийн хүчний нууц бол их энгийн. Түүний хүчний нууцыг бид эхний анги дээрээс олж мэдэж болно. Тэрээр өөрөө үүнийг хамгийн их хүссэн учраас ийм хүчтэй болсон хэрэг.

Итгэж өгөхгүй байна уу?

Ok, эргэн санацгаая.

Анх Сайтама Краблантэ буюу Хавчин хүнтэй уулзах үед тэрээр Сайтама-д маш их хавч идсэнээ хэлэх ба үүнээс үүдэн хэрхэн хавч шиг хатуу арьс болон гадаад төрх нь тэр чигээрээ хувьсан өөрчлөгдсөнөө ярьдаг. Өөрөөр хэлбэл түүний хүсэл ихээхэн хавчтай холбоотой байсан учраас тэрээр хавчин мангас болж хувирсан хэрэг.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа бид Сайтама-г гэртээ харих замдаа Супер тоноглогдсон Yo649Z MK II гэгчтэй тааралддаг. Тэрээр өөрийгөө машин тоноглож шинэчлэх дуртай гэдгээ хэлэх ба өөрийгөө бага багаар машины эд ангиудтай нэгтгэсээр бүрэн тоноглогдсон машинан мангас болгож хувиргаснаа их л бахархалтайгаар ярьдаг.

Сайтамагийн хүсэл

Тэгвэл Сайтама-г яг ямар хүсэлтэй эргэн санацгаая:

Би жаахан байхдаа үргэлж баатар болохыг хүсдэг байсан. Одоогийнх шиг ажилчин биш, чам шиг ялзарсан хорон санаатнуудыг нэг л цохилтоор нисгэж чадах тийм л баатар болохыг хүсдэг байлаа.

ДҮГНЭЛТ:

Ok тэгэхээр энэхүү хүслийг харгалзан үзвэл Сайтама-гийн хүч нь түүний ертөнцтэй шууд хамааралтай болж байна.

Магадгүй Сайтама-гийн халзан төрх нь түүний мангас хувилбар нь ч юм билүү? хаха

БОНУС:

Та нар хэрвээ One punch Man тусгай ангийг үзэж байсан бол 1 жил 6 сарын өмнө Сайтама нэг удаа усанд орж байхдаа түүний үс унаж байгааг анзаар ч эхэлдэг.

Тэгээд түүний сонирхол ихээхэн төрж өөрийнх нь ар дагзнаас нь хэр их үс унасныг олж мэдэхийг хичээнэ. Харамсалтай манай гол дүрийн гэрт тийм ч олон толь байхгүй бөгөөд ердөө угаалгын өрөөндөө ганц тольтой байж таарна.

Иймд тэрээр ямар нэгэн аргаар толинд харж байхдаа толгойныхоо ар хэсгийг харах шаардлагатай болж байна. Мэдээж тэр боломжгүйг хийх гэж оролдон хэд хэдэн удаа толь руу арагшаа харж байхдаа хурдан харахыг хичээдэг. Ийм зүйл шууд утгаараа боломжгүйг үзэгч бүхэн мэдэж байгаа байх. Гэхдээ хэдэн мянган удаа оролдсоны дараа Сайтама физикийн хуулийг эвдэж хүчээ хөлөндөө төвлөрүүлэн хангалттай хэмжээний татах хүч, хурдаар анх удаагаа өөрийнхөө ар дагзаа толинд харж чадсан гэдэг. Магадгүй миний бодлоор энэ үед л Сайтама хүчнийхээ хязгаарыг эвдсэн биз. Учир нь үүнийг хийж чадах зүйл бол гэрлийн хурд юм. Тэгэхээр Сайтама өөрийн толинд ойх гэрлийн тусгалаас илүү хурдан хөдөлсөн байж таарах нь.

SHORT

Deku дараачийн Batman болов Nani!? (Next Eren)
Дахин нэг удаа гэрэл өөдөө -01

Reactions

31
8
17
1
1
3
Already reacted for this post.

Reactions

31
8
17
1
1
3

Хэнд таалагдсан бэ ?

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

GIF

  1. Vnexeer goy bolj.
    Бичсэн бичвэр болон достноос сэтэл ханхалжиииийннээээ.!!!