“Мөрдөгч Конан” цувралын хамгийн сүүлийн үеийн бүтээл эхэлж байна! ! Ай Хайбара үнэхээр хэцүү байдалд байна…! ? Уг цувралын 26 дахь театрын хувилбар, супер онцгой мэдээ нь цацагдлаа! Тус кино нь Ай Хайбарагын хэсэг дээр төвлөрөх бөгөөд ‘Jet-Black Mystery Train’ арк нь 1-р сарын 6-нд нээлтээ хийхээр болов.

Мөрдөгч Конан цувралын 26 дахь кино болох “Detective Conan: Kurogane no Submarine” ( Күроганэ хар шумбагч онгоц) киноны албан ёсны вэбсайтаас лхагва гарагт цоо шинэ нээлтээ хийж гаргах уг франчайзын эмхтгэл кино гарна гэж мэдэгджээ. Шинэ киноны нэр нь Meitantei Conan Haibara Ai Monogatari: Kurogane no Mystery Train (Мөрдөгч Конан: Ай Хабарагийн түүх ~Жет-Хар нууцлаг галт тэрэг~). Энэхүү эмхтгэсэн кино нь тус анимын дөрвөн ангит “Jet-Black Mystery Train” аркийг (701-704-р анги) дахин эмхтгэн бүрэн хэмжээний кино болгож гаргахын зэрэгцээ телевизийн анимын бусад түлхүүр үзэгдлээс Ай Хайбарагын гол дүрүүдийг багтаажээ.
Тус эмхтгэсэн кино нь нэгдүгээр сарын 6-нд нээлтээ хийнэ.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
| Япон нэр: | 名探偵コナン 黒鉄の魚影 |
| Дуу оруулагчид: | Минами Такаяама, Вакана Яамазаки, Рикияа Кояама |
| Продакшин: | Shogakukan/Yomiuri TV/Nippon TV/ShoPro/Toho/Toms Entertainment |
| Түгээгч: | Toho (C) 2023 Gosho Aoyama / Detective Conan Production Committee Албан ёсны вэбсайт: |