Юун түрүүнд энэ гайхалтай оройн мэндийг хүргэе эрхэм хүндэт уншигч, үзэгч нараа!
SHOUJO SHUUMATSU RYOKOU

Би та нарыг яагаад энэ post руу зүглэснийг мэднэ ээ. ( ̄ω ̄)
- Энэ ямар нэгэн адал явдалт – Ертөнцийн төгсгөл хүртэл нь амьд үлдэхээр хичээж буй 2 охины тухай өгүүлэх Epic анимэ уу?

- Аль эсвэл зүгээр л нэг уйтгартай бас нэг хэт өндрөөр үнэлэгдсэн анимэ уу?

Бид хараахан мэдэхгүй ээ, гэхдээ нэг их удалгүй…
Нууцыг тайлах болно.
ОРШИЛ
- Оршин тогтнох нь өөрөө дан ганц хангалтгүй юм болов уу?





- Цөхрөл гэж яг юу юм бол?
- Ямар ч найдваргүй, ямар ч соёл иргэншил, улсын хил хязгаар, нийгмийн багана түшиг тогтоц гэх зүйлсгүй бүрэн Апокалипсийн сүйрлийн дараах ертөнцийн дундуур аялах хоёр охин. Алхаад л, аялаад л, хүнс хайгаад л эргэн тойронд нь харагдах зүйлс нь ердөө л мөхөж хоцорсон эртний соёл иргэншлийн агуу сүндэрлэн босгосон барилга л үзэгдэнэ.
SHOUJO SHUUMATSU RYOKOU – Цаст ертөнцөөр аялж буй 2 сахиусан тэнгэрүүдийн тухай өгүүлэх богинохон хэмжээний анимэ. ( Магадгүй зүгээр л нэг оршин тогтнож байгаа нь хангалтгүй хэдий ч амьдрал агуу байж болох бөгөөд үүнд бүхнээ зориулах нь зүйтэй. ) гэх өчүүхэн мессежийг үзэгчдэд хүргэхээр зорьж буй уг шоу.
Магадгүй хамгийн агуу сүйрлийн дараах ертөнцийг ямархуу харагдахыг харуулсан Анимэ байж болох юм.
АНХААРУУЛГА:
Энэхүү нийтлэлд манганы төгсгөл болон илүү их зүйлсийн Spoiler-ыг тусгасан болно.



Хэрэв уг шоуг үзээгүй бол явж үзчихээд ирэхийг зөвлөж байна, анимыг нь үзээд мангаг нь уншаагүй бол тэгвэл чамд сүүлийн 2 бүлэг нь гэсэн үг.
БҮХНИЙ ЭХЛЭЛ

Шоу үнэхээр гайхалтай дүр зураглал уур амьсгалыг өөртөө шингээсэн бөгөөд 2 охины эртний хүмүүний ертөнцөөр аялан бидний ямар хачирхалтай новшийн зүйлсийг төлөвлөж хийхээр зүтгэж байсан балгасыг үзэж сонирхцгооно.
Тэгээд бидний өдөр тутмын хөрөгчнөөсөө олж болох зүйлсээр хооллоцгооно. Ихэнх Апокалипсийн дараах шоунууд итгэл найдвар дээр үндэслэгддэг.
Аймшигт цөмийн цацрагт туяаны дайны дараах эзгүй хээр газар 200 жилийн дараа ч гэсэн ямар нэгэн байдлаар үржил шимгүй хэвээрээ байж магадгүй юм. Гэсэн ч бид олж болох хогнуудаараа хот байгуулсаан.


Харин ( Охидийн Сүүлчийн Аялал ) эсрэгээрээ ямар ч найдваргүй эцэс төгсгөлгүй цөхрөл дээр үндэслэдэг. Апокалипсийн дараах шоу гэж тайлбарлах нь миний бодлоор буруу ч юм шиг.
Fallout бол Апокалипсийн дараах үе, Stars Without Number бол Апокалипсийн дараах, дараах ертөнц, All Tommorrows нь хүн төрөлхтний тэрбум жилийн цөхрөлөөс гарч ирж буй сэргэн мандалт болон хуучны алдсан сайхан цаг үеээ эрэлхийлж итгэл найдварыг очыг тээсээр эцэстээ бөхөж байгааг харуулсан зохиол.

FALLOUT 
ТООГҮЙ ОДОД 
S-S-R 
БҮХ МАРГААШ
Харин ( Охидын Сүүлчийн Аялал ) бол Апокалипсийн дараах, дараах, дараах, дараах, дараах, дараах, дараах, дараах, дараах, хэтэрхий олон дараах орсон учраас бага зэргийн инээдмийн шинжтэй болж эхэлж байна.
Охидын Сүүлчийн Аяллын ертөнц нь байж болох хамгийн доод цэгтээ тулсан бөгөөд…
Эхлээд асар том хотууд баригдаж гарагийг бүхэлд нь эзэлсэн.


Дараа нь маш том үлэмж аварга роботууд ихэнхийг нь дэлбэлсэн.
Үүний дараа нийгэм үргэлжлүүлэн тулалдсан. Энэ удаад дэлхийн 2-р дайны үеийн хуучин техник хэрэгслээр хотуудын балгасан дээр улам олон ширүүн дайн байлдаан хийсэн.

- Харин үүний дараа улам ширүүн мөргөлдөөн болж хамгийн сүүлчийн амьд үлдэгсэд бие бие рүүгээ дайрснаар мөхөл рүү гээ хөдөлдөг.
Эндээс манай хоёр охины адал явдал эхэлдэг бөгөөд тэдний өвөөгөөс нь өгсөн зорилгыг биелүүлэхээр хөдөлдөг. Бид цаашаагаа тэдний өвөөд юу болсныг мэдэхгүй ( Үхчихсэн л байх ). Ямартай ч энэ хэсэг дээр охид үнэхээр залуу харагдаж байсан. ( Өвөө нь ямар ч үүрэг даалгавар өгсөн байлаа гэсэн анимыг эхлэх үед хэтэрхий оройтчихсон байсан биз. ) Магадгүй манай охид зүгээр л үүнийгээ мэдэхгүй зорилгодоо хүрэхээр явж байсан байх.



Үнэнийг хэлэхэд манай охидууд анхнаасаа яагаад хотын оройд гарах гэж оролдоод байгаагаа ч санадаггүй. ( Түүхийн сүүлийн хэсэгт хүрэх хүртэл. )
Ихэнх сүйрлийн дараах түүхэнд итгэл найдвараа алдсан ч цөхрөлтэйгөө эвлэрч хэцүүхэн нөхцөл байдлыг үл харгалзан түүн дунд чадах чинээгээрээ удаан амьдрахыг өгүүлнэ.



Харин Охидын Сүүлчийн Аялал бол итгэл найдвараас улам л холдоно. Мэдээж хэрэв охидууд зорилгоо умартаад арай дулаахан хоол олдож болох газрыг хайж явсан бол 30 жил амьдраад тэгээд үхэх байсан байх. Эцсийн дүндээ гэхэд энэ бүхэн ямар ч хамаагүй.




Манай охидууд цөхрөлтэйгөө эвлэрээд амьдралынхаа хором мөч бүрийг мэдрэхийг хүсэж өөрсдөд нь жаахан ч гэсэн удаан амьдарч болох боломжуудын эсрэг хөдөлж бүх зүйлсээ золиослон үхлээс айх айдсаа даван хотын оргилд гарна.


Оргилд нь гараад таамаглаж байсны дагуу тэнд мэдээж юу ч байгаагүй.

Чито түүний зөв байсан эсэхэд эргэлзэнэ. Тэгээд өөрөөсөө асууна.
Хэрэв үүнээс илүү дээр сонголт байсан бол яахав?
Аз болж Юүри түүний нүүр лүү цасан бөмбөгөөр ононо. Яг миний хэлсэнчлэн энэ бүхэн огтхон ч хамаагүй.


Манай хоёр төмс зорилгоо биелүүлсэн.
Эцэст нь жаахан дуг хийхээр унтацгаасан.


Тэгээд дахиж хэзээ ч гүн нойрноосоо сэрээгүй. Тэднийг нойрсохтой зэрэгцээд хүн төрөлхтний түүх дуусна.
Гэснээс Охидын Сүүлчийн Аяллын эхлэлийн ая, төгсгөлийн ая хоёр нь үнэхээр дажгүй шүү.
Сонсоод нэг үзээрэй!
Хэдий Монгол хадмалаар нь ямар ч сайтад орчуулагдаж гаргаагүй ч гэсэн AnimeMoe.info гэх миний Discord аккаунтаар орж ирж ярилцаад 100000-н төгрөгөөр орчуулуулж болно шүү. Надад үргэлж энэ анимыг орчуулах зав байсаар байх болно.
| Япон нэр: | 少女終末旅行 |
| Ангийн тоо: | 12 |
| Хугацаа: | 23 мин |
| Насны ангилал: | PG-13 – 13 ба түүнээс дээш |
| Төрөл: | Адал явдал, Нууцлаг байдал, Шинжлэх ухааны уран зөгнөлт, Slice of life |













Great to see a platform that caters so well to the local market. The navigation is intuitive and the sports selection is massive. Truly a reliable place to play. Explore 8mbetsnepal now.
The slot games here are addictive and the payouts feel fair. I had a great run last night and the withdrawal was processed almost instantly. Love this place. See nohu68bet for yourself.
I have tried a few platforms lately but this one really stands out. The slots are smooth and the payouts are surprisingly fast. Definitely my new favorite spot to unwind. mm818slot
Installing this app was easily the best decision I made this month, the games load instantly and I enjoy chatting with others in the live rooms while waiting for my lucky numbers to hit, give it a try and thank me later petcrisappdescargar