Хайрын Азгүйтэл буюу Renai Flops
За тэгэхээр энэ анимийн эхний 6 ангийг үзсэн хүний хувьд сайхан Spoiler-дохгүйхэн шиг танилцуулаад явчихъя. ( За эхэлцгээе! ) :)

Юун түрүүнд 2017 онд гарсан ”Love Tyrant”-ээс хойш би ийм аймшигтай анимэ үзээгүй юм байна. Энэ анимэ бараг түүний залгамжлал нь байхаа. Хамгийн эхний анги нь юу гэж хэлмээр ч юм бэ дээ, энэ тэндээ орчихсон учраа олохгүй хүүхдийн шоу шиг нэлээн замбараагүй. Би үүнийг яаж хэлэх вэ? Энэ шоу бол миний үзэж байсан хамгийн тэнэг эччи/romance/ инээдмийн анимэ. Эсвэл би Cringe гэж хэлэх ёстой юу…? Гол төлөв эхний ангийг л ярих болохоор тухтай байрлал эзлээд бичсэн нийтлэлийг маань нэг их сөрөг юм бодохгүйгээр цаашдаа уншина уу.
Эхлээд шинэ ертөнцөө танилцуулъя.

Тэгэхээр хамгийн эхэнд бидний мэлмийд харагдах ертөнц, үзэгдэх байдал нэлээдгүй дэвшилтэт технологийн эрин үе лүү шилжсэн байгаа нь харагдана. Хэт тод өнгөтэй жоохон нүд өвтгөсөн зураглалтай. ( Гэхдээ яахав ээ дажгүй. ) Манай ертөнцөөс ялгаатай нь одоогоос 20 жилийн дараах ирээдүйн технологоор хүрээлэгдсэн байгааг нь эхний ангиас ойлгож болно. Мөн энэ ертөнцөд тоотой хэдэн Роботууд харагдсан бүгдээрээ өөрийн гэсэн ( Ai ) оюун ухаантай нь илт ажиглагдана. Тэр ‘Голографи’ сэрүүлэг, эгдүүтэй хөөрхөн өрөөний хамтрагч робот туулай. Хэрэв манай ертөнцөд тийм ярьдаг робот туулай байсан бол над шиг хүмүүст төгс тохирсон өрөөний хамтрагч байх байлаа.
Хэд хэдэн зургийг доор хавсаргаж оруулав.


Гол дүрийн залуу

Манай залуу буюу Кашиваги Асахи. Энэхүү инээдмийн Харэм анимийн гол дүрийн залуу. Гаднах төрхийн хувьд өнөөх л нэг бидний сая сая удаа харсан copy, paste дүр. ( Ер нь тийм ч ухаантай дүр биш. )
- Түүний хэлсэн дажгүй ишлэл:
Тайван амьдрал хамгийн шилдэг нь!
‘Кашиваги Асахи’
Би түүнийг хувьдаа энгийн хэмнэлээр амьдрах дуртай бөгөөд охин найрдаггүй, элдэв долоон юманд орооцолдох дургүй, нэг их сүртэй зүйл биш л бол сэтгэл нь хөөрдөггүй залуу гэж дүгнэсэн.
Аа тэгээд анимаа үзэж байх хугацаанд уучлаарай, өршөөгөөрэй гэдэг үгсийг чи мөнчиг ядаргаатай олон дахин хэлэхийг харна. ( Угаасаа ийм л анимэ. ) Төрөл нь ч нэг иймэрхүү инээдмийн чиглэл болохоор аргагүй биз ээ.


Энэ шоуны сонин содон байдал нь нэлээд залхуурсан, эсвэл заримдаа бүр ядаргаатай гэж бодогдоход хүргэнэ. Анимаа бүрэн ойлгохын тулд тухайн өдөртөө цугласан бүх ажлын стресстэй бодлоо хаяад хүнгүй өрөөнд тухтай байрлал аваад сэтгэл чинь амарсан гэж бодсон тохиолдолд үзэхийг зөвлөж байна. Учир нь энэ анимийг чамаас өөр хүнтэй орчинд үзэж байгаа тохиолдолд анхаарал сарниад бүрэн утгыг нь ойлгохгүй яасан тэнэг анимэ бэ гэх бодолд оруулна. Миний зүгээс л гэхэд эхний ангийг нь үзчихээд ( Ямар хачин анимэ бэ ) гэж түр зогсоогоод 7 хоногын дараа ахин нэг боломж олгон эхнээс нь үзэхэд одоо л нэг ойлгоод ч байгаа юм шиг үгүй ч юм шиг мэдрэмж төрсөн. Би толгойгоо сэргээе гэж бодсон үедээ л үе, үе ахин, дахин буцаж орж ирж энэ анимийг үргэлжлүүлж үздэг. Учир нь энэ анимэ Кофеноос ч дээр. ( LOL! )
Нойр чинь хүрсэн тохиолдолд үзэхийг зөвлөж байна.

Цаашилбал, энэ шоуны романтик уур амьсгал нь ямар ч утга авцалдаагүй зохиолын өрнөл нь хайр дурлалын киног 8 дахин хурдтай тоглуулсан харь гаригийнхны бүтээсэн зүйл шиг л санагдана. ( ‘Өө ингээд хийчихье гэсэн аятай’ ) Эхний анги бол хөөрхөн инээдтэй цаашаагаа бол хэлж мэдэхгүй юм. Ер нь л харэм анимэ дундаас тасархай инээдмийн харэм гэж хэлэхэд хэцүү анимэ. Маш завтай гэж бодсон үедээ эсвэл толгойгоо сэргээе гэж бодсон үедээ л үзнэ үү. Өөр хэлээд байх юм алга даа нэг их айхтар Spoil-доогүй гэж найдъя. ( Гол дүрээс бусад эмэгтэй 5-н дүрийг онцолж дурдсангүй зургийг нь л орууллаа. ) Тайлбарлахад хүндрэлтэй дүрүүд болохоор орхичихлоо. Та нарын цагийг ч бас хумслаад яахав.

Аа… тэр халааснаасаа хаанаас ч юм бүхэл бүтэн хөхөвч 2 ч удаа гаргаж ирдэг хэсэг л их содон.

Ямартай ч энэ анимэ-д өгөх миний үнэлгээ [ 6/10 ]
| Япон нэр: | 恋愛フロップス |
| Ангийн тоо: | 12 |
| Хугацаа: | 23 мин |
| Насны ангилал: | PG-13 – 13 ба түүнээс дээш |
| Төрөл: | Харэм, Сургууль, Адал явдал |